Хэрхэн зөв дадал зуршил бий болгох вэ?

Nomindari Bayarjargal
3 min readMay 5, 2021

--

Хувь хүний хөжглийг бүрдүүлэгч гол хүчин зүйл бол түүний амьдралын хэв маяг бөгөөд өдөр тутамдаа хийж буй давтамжит үйлдэл буюу зуршил юм. Дадал нь зуршил болсноор хувь хүнийг бий болгодог. Буруу зуршлаа олж хархын тулд өөрийн өдөөгч хүчин зүйлээ хайж олох хэрэг гарах болно. Өөрийгөө өөрчлөхийн тулд хамгийн түрүүнд өдөр тутмын буруу зуршлаасаа татгалзаж зөв амьдралын хэв маягтай болох хэрэгтэй гэж боддог боловч бид төдийлөн өөрсдийн алдааг хөндлөнгөөс олж хараад дүгнэж чаддаггүй. Энэ бэрхшээлийн хариултыг “Зуршлын хүч’’ ном өгөх болно. Өөрийгөө өөрчлөхийг хүсэж буй хэн бүхэнд заавал уншиж үзэх номын жагсаалтандаа оруулхыг хүсэж байна.

Зуршлын тойрог: Бүрдүүлэгч гурван үе шат

Зуршлын тойрог: Бүрдүүлэгч гурван үе шат

1.Эхний үе шат бол өдөөгч дохио юм.Өдөөгч дохио бол бидний тархинд автоматаар орж ямар нэг зуршлыг ашиглах тушаалыг өгдөг өдөөлт юм.

2.Нэг төрлийн гох гэсэн үг юм.Дараагийн шат бол давтамжит үйлдэл юм.

3.Давтамжит үйлдэл нь биеийн хөдөлгөөнөөр илэрч бас сэтгэлзүйн байдал, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтөөр илэрч болно. Сүүлийн шат бол үр дүн буюу шагнал юм.

Хэрхэн өөртөө дадал зуршлыг бий болгох вэ?

Үндсэн заавар

  1. Давтамжит үйлдлээ буюу байнга хийдэг үйлдлээ олж мэдэх
  2. Олон янзын үр дүн буюу хүрэхийг хүссэн зорилгодоо туршилт хий

3. Өдөөгч дохио буюу сэдэлжүүлж буй шалтгааныг ол.

4. Төлөвлөгөө боловсруул

1.Давтамжит үйлдлээ буюу байнга хийдэг үйлдлээ олж мэд

Байнга тамхи татдаг зуршилтай гэж бодож үзвэл үүнээсээ болоод байнга ханиалгаж эвгүй үнэртхээс гадна батга гардаг. Уг зуршлаа хаях гэж хичээсэн ч мартаж орхиод тамхи татаж орхидог эсвэл маргааш гэж хойшлуулдаг.

Хэрхэн энэ үйлдлийнхээ үндсэн шалтгааныг олж болих хэрэгтэй вэ?

Юу юунаас илүү давтамжит үйлдлээ олох хэрэгтэй.Таны давтамжит үйлдэл бол найзуудтайгаа цайны цаг болон ажлын дараа ярилцангаа хальт уулзаж тамхилах байна.

Үр дүн нь никотин хэмжээ чухал ач холбогдолтой юу уур бухимдлаа гаргах уу ? найзуудтайгаа ярилцах уу ?ганцаардлаа тайлах гэж уу? эсвэл хором амрах гэж үү?

Эдгээр асуултын хариултыг олхын тулд туршилт явуулах хэрэгтэй.

2.Олон янзын үр дүн буюу хүрэхийг хүссэн зорилгодоо туршилт хий

Үр дүн бол хүсэл шуналыг гүйцээх хамгийн чухал зүйл.Гэхдээ бидний зуршилт үйлдийг бий болгодог хүсэл юу вэ? гэдгийг мэдэхгүй байх ч үе бий.

Ажлын цайны цагаар амрах шалтаг болгож татаж байна уу?

Зүгээр мэдрэмж авхын тулд уу?

Хамт олонтойгоо дотно байхын тулд уу?

Тамхи байгаа болхоор татдаг уу?

Энэ мэт асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй.

3.Өдөөгч дохио буюу сэдэлжүүлж буй шалтгааныг ол.

Байршил:Хаана байсан бэ? Ажил дээрээ ширээний ард

Цаг хугацаа: Хэдэн цаг болж байна?үдээс хойш эсвэл өдөр

Сэтгэл санаа :Сэтгэл санааны байдал ямар байна? Залхсан

Өөр бусад хүмүүс: Ойр хавьд чинь хэн байна? Хэн ч байхгүй

Өмнө болсон явдал: Юу хийж байсан бэ? Хоол идэж байсан

4.Төлөвлөгөө боловсруул

Тамхи татхаас илүү эрүүл биетэй дасгал хөдөлгөөн хийж, гүйх зуршлыг бий болгомоор байгаа бол өөртөө өдөөгч дохиог бий болгож биеийн тамирын хослолоо, гүйлтийн пүүзээ өмсөх болон өөрт дохио өгөх эд зүйлсийг ойр байлгах хэрэгтэй..

Найзтайгаа мөрий тавих эсвэл шинэ сорилтыг өөртөө тавих аргыг ашиглаж болно. Гар утас болон тэмдэглэлийн дэвтэрт хөтлөлт хийх нь бас үр дүнтэй төлөвлөгөө боловсруулах арга юм. “Challenge” уралдаанд оролцож өөртэйгөө адилхан хүсэл сонирхол зорилготой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

Давтамжит үйлдэл нь өдөр болгон цахим хуудасдаа гүйж буй пост хийж болно.

Үр дүн шагналд нь та сэтгэл санааны мэдрэмжиндээ өөрийн биендээ сэтгэл хангалуун байх болно.

Эцэст нь зуршлаа өөрчлөх аялалд тань амжилт хүсье.

Эх сурвалж: THE POWER OF HABIT BY CHARLES DUHIGG

--

--

No responses yet